2014-10-24 19:11
Бид орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа захиалагчиддаа төлбөрийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх үүднээс Хаан банктай Хамтран ажиллах гэрээг байгууллаа. Энэхүү гэрээний дагуу манай шинэ орон сууцнаас та бүхэн 30%-ийн урьдчилгаагаа төлж гэрээгээ байгуулаад үлдэгдэл 70%-иа сарын 1,3%-ийн хүүтэй Хаан банкны зээлээр худалдан авах боломжтой боллоо.
Орон сууцны зээлийн нөхцөл:
  • Хугацаа: 240 сар
  • Урьдчилгаа: 30%
  • Сарын хүү: 1,3%
  • Барьцаа хөрөнгө:  Худалдан авч буй орон сууц нь зээлийн барьцаа болох бөгөөд орон сууцны барилгыг Улсын Мэргэжлийн Комисс хүлээн авах хүртэлх хугацаанд “Люкс Хаус” ХХК нь ХААН банкинд барьцаалсан хөрөнгөөрөө батлан даалт гаргана.
  • Зээл олгох салбар: Орон сууцны зээлийг орон нутагт тухайн салбар нэгжүүдээр, УБ хотод Арслантай Гүүр Тооцооны Төвөөр судлуулах
  • Бусад нөхцлүүд нь ХААН банкны тухайн үед мөрдөгдөж буй Орон сууц худалдан авах зээлийн нөхцлийн дагуу байх бөгөөд илүү дэлгэрэнгүйг 96963096 утсаар лавлана уу.