2014-10-24 19:06

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 13-p хороолол, Нарны зам дагуу "Миний хайпермаркет"-ийн зүүн талд баригдаж буй “LUX-5 RESIDENCE” цогцолборын барилгын ажлын албан ёсны нээлт боллоо.Тус цогцолбор нь 16 давхар хоёр блокоос бүрдэх юм байна. “LUX house” компанийн захирал Н.Төрбат: “LUX 5” төсөл бол манай компанийн тав дахь төсөлбайгаа.

Энэ төсөл маань 4000 метр квадрат талбайд 16 давхар хоёр блок барилга баригдаж байна.Ингэхдээ оршин суугчдад тав тухыг нэн тэргүүнд тавьж өгсөн. Барилгын бүтцийн хувьд 1-3 давхарт 5000 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний төвтэйбөгөөд 4-16 давхарт байх орон сууц нь

2 өрөө байр - 74м2
3 өрөө байр - 101м2 гэсэн сонголттой байгаа.

Худалдаа үйлчилгээний төв 50-60 машины зогсоолтой бол оршин суугчдийн хувьд 80 гаруй хувь нь гражаар хангагдах боломжтой юм” хэмээн ярилаа.

Барилгын гүйцэтгэгчээр “Дөрвөн зэт” ХХК ажиллаж байгаа ба бүрэн цутгамал хийцтэй уг барилгын карказ дууссан төлөвлөгөөний дагуу явж байгаа ажээ. Барилгын ажлыг 2015 оны зургаадугаар сард дуусгаж ашиглалтанд оруулах юм байна.“LUX 5” төслийн ерөнхий архитектор Т.Энхбаатар “Энэхүү орон сууцны хувьд бүх айлд нар тусах хугацаанд нь бүтэн тусч байхаар төлөвлөсөн юм. Учир нь хотхоны хоёр барилгыг нэг эгнээнд бус диагональ буюу жишүү байдлаар төлөвлөсөн. Энэ нь өдрийн нар тусах хугацааг уртасгасан.Мөн бас нэг өвөрмөц шийдэл нь гурван давхрын дээр хоёр барилгаа холбож хүүхэд хөгшдийн нарлах, тоглох талбайг хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Цогцолборын давуу талууд:

ДУЛААН ЗОГСООЛ БОЛОН ГАДНА ЗОГСООЛЫН АСУУДАЛ

Байрны доор 2 давхар дулаан зогсоол төлөвлөж өгсөн бөгөөд хотхоны нийт  айлын 80%-ийг хангах зогсоол юм. Мөн ил зогсоолыг гадна талдаа хамгийн томоор  шийдэж өгсөн тул энэ нь тухайн орчиндоо болон хотын төвд ойр баригдаж буй  барилгуудын хувьд аль ч барилгад байхгүй шийдэл юм.

ТОМ ТАЛБАЙД ЦӨӨН АЙЛЫН ТӨЛӨВЛӨЛТ

Хотхон төлөвлөлтөөр бол хамгийн багадаа 300 айлын орон сууц барих боломжтой юм. Гэхдээ энэ талбайд 104 айлыг төлөвлөсөн бөгөөд premium хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээнүүдийг төлөвлөж өгсөн.

ЦОНХ ХААЖ БАРИЛГА БАРИХ БОЛОМЖГҮЙ

Хотхоны зүүн талд журмын хашаа байгаа бөгөөд баруун талд 5 давхар барилга, урд нарны зам, хойно мөн намхан барилга байгаа юм. Тиймээс хотхоны айлууд дахин барилга баригдаж цонх таглахвий гэж айх явдалгүй.

Энэхүү хотхоны ерөнхий төлөвлөлт нь УБ хотод баригдаж буй барилгуудаас үндсэн 3 үзүүлэлтээр том ялгаатай байгаа юм. Үүнд:

Хотхоны ерөнхий төлөвлөлт
 
Оноогдсон газарт тохируулсан оновчтой төлөвлөлт
 
Том талбайд цөөн айлын төлөвлөлт
 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг төсөл хариуцсан борлуулалтын мэргэжилтэн 96963096 дугаараас лавлана уу.